Хорон санаатны нууц эргэн ирэлт
Зуун жилийн өмнө Чу Си дэлхийгээс "тэнгэрийн хаяа" тивд дахин төрж айдас дагуулсан хорон санаат болон өссөн боловч бусдын гарт амиа алддаг. Урьд насныхаа дурсамжтай тэрээр өмнөх амьдралаа дахин давтахыг хүссэнгүй. Энэ удаа тэр сүүдэрт хүчээ зузаатган бүгдийн бишрэх баатрын дүрд тоглож хувь тавилангаа эргүүлэх болно. Хажуудаа тоглоом мэт системтэй, толгойдоо шинэ төлөвлөгөөтэй тэрээр ирээдүйгээ дахин бичихээр шийджээ. Эцсийн эцэст хэний ч таамаглаагүй нэгэн л хамгийн аюултай хорон санаатан байдаг билээ.
Унших
МӨЛХСӨӨР ОРГИЛД ХҮРЭХ НЬ!
Бизнесийн ертөнцөд нэр нөлөөтэй нэгэн эр гэнэтийн үхлийн дараа ядуу гэр бүлийн нялх хүү болон дахин төрнө. Бусадтай адил бүхнийг мартсангүй, харин өмнөх амьдралынхаа бүхий л дурсамж, туршлагыг хадгалсан хэвээр. Өлгийтэй үеэсээ л ирээдүйгээ өөрчилж эхэлсэн тэрээр юу ч үгүй гэр бүлээ оргилд хүргэж, хөрөнгө чинээ, нэр хүндийг нь сэргээн босгохоор шийднэ. Энэ удаа тэр зөвхөн өөрийнхөө бус, бүхэл бүтэн гэр бүлийнхээ хувь заяаг өөрчлөхөөр тангараглана.
Унших
тэнгэрлэг чөтгөр тайван амьдралыг хүсэж байна.
Гаргалтаа гүйцсэн тул 7 хоногт 1 анги орно Насан туршдаа цус урсгасан Тэнгэрлэг Чөтгөр эцэст нь амар тайван амьдралыг хүсэн. Амьдралынхаа сүүлчийн мөчид өөрийн хүч чадлын жинхэнэ үнэнийг олж мэдээд, өөр хувь тавилантай амьдрахыг хүснэ. Гэвч нүдээ нээхэд тэрээр хүчирхэг худалдаачны гэр бүлийн дорой, үхлийн ирмэгт байгаа хоёр дахь хүү Бек Тэсаны биед сэржээ. Тэнгэрлэг Чөтгөр байсан үеийнхээ мэдлэг, тулааны ур чадвараа ашиглан Тэсан авлига, шунал, урвалтаар дүүрэн шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Түүний тулааны ур чадвар алдарших тусам амар тайван амьдралыг нь бусниулах шинэ дайснууд ар араасаа гарч ирнэ. Гэсэн ч эргэн тойрон нь хэчнээн эмх замбараагүй байсан ч Тэсан зөвхөн өөрийн хүссэнээр, тайван амьдрахын төлөө тууштай тэмцэхээр шийдсэн байлаа.
Унших
Дэд тайган дахин эр хүн болсон нь
Тайган И Чолсү бол эзэнт гүрний бүхий л хэргийг хүссэнээрээ удирддаг, далд хүчний нууц ноён. Тэрээр асар их эрх мэдэл, хөрөнгө чинээ, тэр ч байтугай гайхалтай тулааны ур чадвартай… Гэхдээ энэ бүхэн ямар хэрэгтэй гэж? Хэрэв тэр “тэр зүйлийг” хийж чадахгүй бол!! Хувилгааны нууц арга ашиглан Чольсү тайган болохоосоо өмнөх үе рүүгээ буцаж очно. Түүний ганцхан зорилго бий: жинхэнэ эр хүн болж, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй хамт амьдралаас таашаал авах! Зөвхөн өөрийн хүсэл тачаалын төлөө амьдрах Чольсүгийн тухай 15+ насныханд зориулсан(?) бүрэн хэмжээний инээдэмт тулааны урлагийн адал явдал ийнхүү эхэлж байна!
Унших
Их шидтэний ресторан
Нэгэн цагт агуу хүч чадлаараа нэрд гарсан их шидтэн Эл тайван амьдралыг хүсэн ресторан ажиллуулах болжээ. Шидэт ертөнцөд өөрийн мэдлэг, чадвараа хоол хийхэд ашиглан төрөл бүрийн амтат хоол бүтээх түүний шинэ амьдрал ийнхүү эхэлнэ. Гэвч түүний ресторанд ирэх зочид жирийн хүмүүсээр тогтохгүй. Луу, адал явдал хайгчид болон элдэв сонин содон хүмүүсийн дунд Эл тайван ресторан ажиллуулж чадах болов уу?
Унших
Сүүлд нэмэгдсэн
Эрэлттэй манга
Хамт уншъя, хамт ярилцъя
Шинэ бүлгийн мэдэгдэл авч, дуртай бүтээлээ хэлэлцээрэй. Промо, урамшууллын мэдээллээ ч эндээс аваарай.
Discord-д нэгдэхШинэ мэдээг бүү алдаарай
Шинэ бүтээл, гарах хуваарь болон Nyan Manga-гийн мэдээг цаг тухайд нь аваарай.
Биднийг дагахМанганы ертөнцөд ойртоорой
Бүтээлийн онцлох хэсэг, шинэ мэдээ, багийн өдөр тутмын сонирхолтой мөчүүд.
Биднийг дагахДараагийн дуртай бүтээлээ олоорой
Богино бичлэг, сонирхолтой хэсгүүд болон унших шинэ бүтээлийн санаанууд.
Биднийг дагах











